Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон. 

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц, Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц баригдахаар боллоо. 

Төмөр зам доогуурх нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд  зураг төслийн ажлыг найман сарын хугацаанд боловсруулж, 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин дараа нь нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. 

Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Таны сурталчилгаа