Цаг үеийн мэдээ

2022 оны 10 сарын 12-ноос 21 өдрүүдэд Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очироор ахлуулсан Ардчилсан намын Нийслэл, 21 аймгийн Ардчилсан намын удирдлагууд БНСУ болон Япон Улсад айлчилж байна. 

Уг айлчлалын хүрээнд БНСУ-ын төрийн байгууллага болон бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, биотехнологийн үйлдвэр, Пусан хотын ус цэвэршүүлэх байгууламж, мэдээлэл технологийн компанитай танилцана. Мөн Японы Токүшима мужийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, химийн болон бусад үйлдвэрүүдээр орж танилцах юм.

Таны сурталчилгаа