“Алтан намар-2022” 40 дэх удаагийн хөгжмийн наадам амжилттай болон өндөрлөж Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос албан ёсны дүнг танилцууллаа.
Тус наадмын том хэлбэрийн бүтээлийн төрөлд:
ТЭРГҮҮН БАЙР
Ш.ӨЛЗИЙБАЯР - “Морин хийл, симфони найрал хөгжмийн концерт”, Морин хийлч Ж.Доржсүрэн, Улсын Филармоний симфони найрал хөгжим, Ерөнхий удирдаач Д.Нямдаш
ДЭД БАЙР
Ж. ЭНХБАЯР - Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Уран сэтгэмж”, Төгөлдөр хуурч О.Урангоо, удирдаач Д.Нямдаш,
ГУРАВДУГААР БАЙР
Цэн.ЭРДЭНЭБАТ - “Огт оргүйн дуу” симфони бүтээл, Улсын Филармоний симфони найрал хөгжим, Удирдаач Д.Нямдаш
ГУРАВДУГААР БАЙР
Э.АНГИР “Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт” 1-р анги, Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл, Удирдаач Б.Батбаатар
Наадмын гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрөлд:
ТЭРГҮҮН БАЙР
Г.ТӨВШИНТӨР - Ятга, төгөлдөр хуурт зориулсан “Танго-вальс”, Ятга хөгжимчин О.Мөнхтогтох, Төгөлдөр хуурч Е.Отгонсүрэн
ДЭД БАЙР
Цэн.ЭРДЭНЭБАТ - Ёочин төгөлдөр хуурт зориулсан “Скерцо”, Ёочин хөгжимчин Ч.Марал-Од, Төгөлдөр хуурч Т.Ганзаяа
ГУРАВДУГААР БАЙР
Э. БУМДАРЬ - “Amusement on the ice” флейт, вибрафон, төгөлдөр хуурын Трио
ГУРАВДУГААР БАЙР
Б.ЭРДЭНЭБАЯР - Утсан хөгжмийн дөрвөл
ТУСГАЙ БАЙР
Г.ОТГОНБАЯР - “Хөх тэнгэрийн уулс” хөөмэй, үндэсний найралд зориулсан бүтээл, Хөөмэйч Б.Баярбаатар, Удирдаач Г.Отгонбаяр
ТУСГАЙ БАЙР
Б.ОЮУ-ЭРДЭНЭ - Төгөлдөр хуурын “Уран сэтгэмж”