АН-ын "Үндэсний Бодлогын Хороо"-ны намрын анхдугаар хуралдаан нээлттэй хуралдаж ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг сонгож батламжиллаа.
Мөн шинээр сонгогдсон дарга ҮБХ-ны Тамгын газрын даргаар Б.Дэлгэрмааг дэвшүүлж санал хураасан боловч олонхын саналыг авч чадаагүй юм. Тиймээс ҮБХ-ны гишүүдийн саналаар заалнаас Ж.Баярмаа, Л.Ганхөлөг, А.Мишигдорж, Б.Анхбаяр зэрэг дөрвөн нэр дэвшигч тодруулан өрсөлдсөнөөс Ардчилсан намын ҮБХ-ны Тамгын газрын даргаар Лувсандагва овогтой Ганхөлөгийг нийт ҮБХ-ны гишүүдийн 64 хувийн саналаар дэмжиж баталлаа.