Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ: Монгол Улсын 2023 оны Улсын нэгдсэн төсөв, төсвийн төслийг АН-ын ҮБХ-ы хурлаар авч хэлэлцсэн. Уг төсөлд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол Улсын 2023 оны Улсын нэгдсэн төсөв бол үндсэндээ 2024 оны УИХ-ын сонгуульд зориулсан төсөв болж байна. Өөрөөр хэлбэл төсвийн төсөлд заагдсан төсвийн алдагдал, тэнцэл, хөрөнгө оруулалтуудыг шаардлаггүй гэж дүгнэсэн. Тийм учраас мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлж байна. Иймээс төсвийн төслийг бүхэлд нь эргүүлэн татахыг шаардаж байна. Хэрвээ энэ бүхнийгээ залруулахгүй бол АН тууштай тэмцэнэ.

Улс орон, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Өдрөөс өдөрт бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна, инфляци зах хязгаараа алдлаа.

Гэтэл төрөөс бодитой үйл ажиллагаа огт хийхгүй байна. Ердөө л попорсон, тархи угаасан ажилд л анхаарлаа зарцуулж байна. УИХ-ын дарга нь хүртэл төсвийн мөнгөөр анимейшн, хүүхэлдэйн кино хийлгээд тоглоод сууж байдаг ийм удирдлагатай төр хол явахгүй" гэв. 

 

Таны сурталчилгаа