Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар зарлигаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр А.Цэлмэг томилогдож “Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байранд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү удирдан зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгчээр томилогдсон А.Цэлмэгийг танилцуулж, “Шүүгчийн тангараг” өргүүлэв. Тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа тангараг өргөсөн шүүгчид баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга бусад албан хаагчид оролцлоо.
SamuelPIONS
2024-09-15
Стильные советы по подбору стильных образов на любой день. Статьи экспертов, новости, все новинки и шоу. https://vladtoday.ru/news/2024-09-10-10-prichin-za-chto-my-lyubim-demnu-gvasaliyu/