Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл,
- Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ,
- Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ,
- 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.