2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр АН-ын ҮБХ-ны даргын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар өнгөрсөн долоо хоногт хийсэн ажил, ирэх долоо хоногт хийх ажлын талаар Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат Бодлогын хорооны дарга нартай ярилцлаа.
Мөн УИХ-аар яг одоо хэлэлцэж буй Төсвийн тухай хуулийн талаар ярилцан 2023 оны төсвийн төслийг татаж авах байр суурин дээрээ зогсож, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлагын хариуг яаралтай авах, иргэдэд төсвийн тухай мэдээлэл байнга өгч байх зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.