Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын Дээд Шүүхэд холбогдох захиргааны хэргийг Захиргааны давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх байсан ч Улсын Дээд шүүх өмгөөлөгч авах үндэслэлээр хойшлууллаа. Тус шийдвэр гарсантай холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Улсын Дээд Шүүх бол хууль тайлбарладаг, хуулийн эцсийн цэгийг тавьдаг байгууллага. Тус байгууллагад Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудлаар гэрчилгээний ард гурван өгүүлбэр бичих, анхан шатны шүүхэд Ардчилсан намын талд шийдвэрлэх шийдвэр гарсан. 

Гэтэл үүнийг Тамгын газар нь биелүүлэхгүй гэж давж заалдаад, түүндээ бүр өмгөөлөгч авна гэнэ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч авч байгаа нь тухайн хүмүүсийг ажлын байран дээрээ тэнцдэг үү, үгүй юу гэх эргэлзээг төрүүлж байна. 

Улсын Дээд Шүүхэд хууль зүйн ухааны хамгийн шилдэг хүмүүс ажилладаг байх үүрэгтэй. Гэтэл тухайн хүмүүс захиргааны маргаан дээр өмгөөлөгч авна гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулж байгаа нь эмгэнэл.

Монгол Улсад шүүх тогтолцоо, хуулийн байгууллага ялзралд хүрснийг харуулж байна. Үнэхээр ажлаа хийж чадахгүй бол тамгын газар, Улсын Дээд Шүүхийн ажилчид ажлаа өгөөд зайлцгаах хэрэгтэй. Энгийн иргэнтэй дээд шүүх маргалдахдаа өмгөөлөгч авдаг тогтолцоотой нийгэмд амьдармааргүй байна. Тамгын газар хувиасаа мөнгө гаргаад өмгөөлөгч авахгүй. Төсвийн мөнгийг өмгөөллийн мөнгөнд зарцуулж байгаа байх" гэлээ.

Таны сурталчилгаа