Цаг үеийн мэдээ

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар эрх баригч намын амлалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. 

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэл хийхдээ: 

МАН 2020 онд агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг баталгаатай ундны усаар хангана гэж амлаж байсан. МАН амлалтаасаа буцаж байна. Агаарын бохирдлыг бүх иргэн өөрийн биеэр мэдэрч байна. Сайжруулсан түлшнээс өөр авах арга хэмжээ байхгүй байна уу? 

Улаанбаатар хотын хүн амын 54.3 хувь нь зөөврийн усыг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Айл өрхүүд рүү ундны цэвэр ус оруулах ажил хийхгүй байгаа юм. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо стандарт хэмжээнээс өссөн. 

Уул уурхайн лицензийн асуудлыг нээлттэй болгоно гэсэн. Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон. Нээлттэй биш бүх юмны цаана авлига, ашиг сонирхлын зөрчил бий болдог. Ховд аймгийн Засаг даргыг солиод энэ ажлыг хийсэн. 

Туул голын тусгай хамгаалалтын бүсэд 59 лиценз олгож, эдгээрийн есөн нь 30 иргэн, ААН-ийн газартай давхцаж байна. Аялал жуулчлалын бүс нутгийг зөвхөн дарга нар өмчилдөг байдал газар авлаа. Тусгай хэрэгцээт газар нутгийн цаана авлига нуугдаж байгаа" гэсэн. 

Таны сурталчилгаа