Цаг үеийн мэдээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу хоёр хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүний оролцоог бууруулах, нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар тендер шалгаруулалт явуулах, хариуцлагын тогтолцоог шинэчлэх гэсэн үндсэн дөрвөн зарчмыг баримталсан байна.

Иймээс хуулийн төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, тендерт оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системтэй холбож, хүний оролцоогүйгээр лавлагаа, тодорхойлолт авах, үнэлэх зэргээр мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан байна.

2. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Зөвшөөрлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

May be an image of 2 people and people standing

Тодруулбал, хуульд заасан зөвшөөрлийн жагсаалтаас нэг тусгай зөвшөөрөл (цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох), 3 энгийн зөвшөөрөл (гадаадын төрийн өмчит хуулийн этгээд уул уурхай, эсхүл банк, санхүү, эсхүл хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх; хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах, эрх бүхий байгууллагад худалдах; давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх)-ийг хасаж, 2 тусгай зөвшөөрөл (тогтоосон агаарын хаалганаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох; хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх)-ийг энгийн зөвшөөрлийн ангилалд шилжүүлэн өөрчилж, цахим шилжилтийн эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан "кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх” болон “радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах" үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхлэхээр тус тус зохицуулахаар төсөлд тусгажээ.

Таны сурталчилгаа