Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.11.28/-ны ээлжит хуралдаанаар Засгийн газраас өргөн барих Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Танилцуулгатай холбогдуулж, бүлгийн гишүүдийн олонхын саналаар Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хуулийн төслийг  хэлэлцэхийг дэмжлээ.

Бүлгийн хурлын шийдвэр: 

- Засгийн газраас өргөн мэдүүлэх Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх

- 2023 оныг Засгийн газраас “Монголд аялах жил” болгон зарласантай холбоотойгоор хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх

Таны сурталчилгаа