Жанжин Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр өдөр үргэлжилсэн. Өчигдрийн жагсаал цуглааны үеэр талбайн гацуур мод шатаасан 1, талбайн цагдаагийн постны цонх хагалсан 1, нийт 2 иргэнээс цагдаагийн байгууллагаас холбогдох тайлбар, мэдүүлгийг авчээ.
Бусдаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан зүйл байхгүй хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.