Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
"Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаяр нарыг нүүрсний хэрэгтэй холбогдуулан шалгаагүй болохыг албан ёсоор мэдэгдье.
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаяр нартай холбоотой ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ өнөөдөр цахим сүлжээгээр гарч эхэллээ.
Энэхүү худал ташаа мэдээлэлд, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижирийг “хил дамнан зугтаасан” гэсэн бол Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаярыг “2022 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө нүүрсний хэргээр баривчилсан” гэх мэдээлэл гарч байна.
Албан ёсоор мэдэгдэхэд, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир хил дамнан зугтаагүй бөгөөд 12 дугаар сарын 12-нд эх орондоо ирнэ. Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаярын хувьд баривчлагдаагүй бөгөөд ажлаа хийж байгаагаа өөрийн цахим хуудсаар ч мэдэгдээд байгаа билээ.
Ямар ч нотолгоо баримтгүйгээр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаяр нарыг “нүүрсний хэрэг”-тэй холбоотой гэх худал мэдээллийг олон нийтэд мэдээлэл түгээж, бусдын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж буй мэдээллийн сувгуудыг албан ёсоор хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ.