Цаг үеийн мэдээ

Монголын тусгай олимпын хороо /МТОХ/-ны төлөөлөгчид Олимпик хауст зочлон, Бүгд Найрамдах Итали улсын Турин хотноо 2025 оны 3 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд болох Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн 24 тамирчин оролцуулахаар удахгүй эх орноосоо мордох гэж буй талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, мэдээлэл өглөө. 

ОУОХ-ноос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү байгууллагатай МҮОХ-ноос хамтран ажиллаж,  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах болно гэдгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг илэрхийлээд дээрх наадамд оролцох Монголын багийг нэгдсэн хувцас хэрэглэлээр хангах, мөн тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо уулзалтын үеэр илэрхийлэв.

МТОХ-ны баг тамирчид гүйлтийн цана, уулын цана, спортын бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд зэрэг 6 спортын төрөлд 9 эрэгтэй, 16 эмэгтэй тамирчин оролцох ажээ. 

Таны сурталчилгаа