Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 21-24-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О: Ч:38 чиглэлийн 5-286 гарааш дугаартай автобус 21:47 цагт Цамбагараваас сургуулийн хүүхэд суугаад картын үлдэгдэл нь хүрэхгүй байна гэхэд хөөж буулгасан. Зорчигчидтой муухай харьцаж хэл амаар доромжилж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Сутайн буянт” ХХК-ийн Ашиглалтын албаны даргад гомдлыг танилцуулж, 5-286 дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг сургалтад суулгаж, зан харилцаандаа анхаарах, шаардлагаа зөв тавьж ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О: Ч:16 чиглэлийн 11-095 дугаартай автобусны жолооч 10 дугаар хорооллын буудалд зогсохгүй хоосон явсан.
Шийдвэрлэлт: Камер шүүж үзэхэд Цамбагарав хүртэл хоосон явсан. Цамбагараваас зорчигч суулгасан байсан. 11-095 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Сүхбатад дахин гомдол санал гаргахгүй ажиллахыг сануулав.
Иргэний гомдол: Иргэн П.А: Ч:42 чиглэлийн 11-085 дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт тоормосоо хүчтэй гишгэхэд сандлаасаа унаад баруун талын шанаагаа гэмтээсэн. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 11-085 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Д-д Зөрчлийн тухай хуулийн 14.6-9 заалтаар торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн М.Ц: “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-016 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчдоос бэлэн мөнгө авч байна. Нэг эмэгтэй орж ирээд 1000 төгрөг өгөөд хариулт 500 төгрөг авъя гэтэл автобусны төлбөр 1000 төгрөг болсон гээд хариулт өгсөнгүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 6-016 гарааш дугаартай автобусны камерыг 22-ны өдрийн 15.00-16.00 цагийн хооронд, 21-ний өдрийн 17.30-18.30 цагийн хооронд шүүж үзэхэд зөрчил илрээгүй болно. Гомдол гаргагчийн мэдээлэл нотлогдоогүй. Мөн гомдол гаргагчид нийтийн тээврийн нэг удаагийн зорчилтын төлбөр 1000 төгрөг болсныг хэлсэн.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Э.М: Ч:17А чиглэлийн 13-194 дугаартай автобус 6-р хорооллын буудал дээр хаалган дээр нь зогсоод түр хүлээгээч гэхэд гар хавчих шахаад шууд орхиод явсан. Гомдолтой байна.
Шийдвэрлэлт: 13-194 гарааш дугаартай автобусны бичлэг шүүж үзэхэд гомдол гаргагч автобусны орох хаалганы дэргэд хүлээгээд суухгүй зогсож байгаад хоцорсон.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.О: Ч:39 чиглэлийн 2-180 дугаартай автобусны жолооч 07:09 цагт явах байтал 07:20 хүртэл явахгүй зогссон.
Шийдвэрлэлт: 2-180 гарааш дугаартай автобусны паар ажиллахгүй эвдэрсэн тул 7.50 цагт буусан. Гомдол гаргагчид хариу өгөх гээд 15.20 цагт залгахад утсаа аваагүй.