Америкийн телевизийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг 80 дахь удаагийн наадам өнгөрсөн долоо хоногт Беверли Хилтонд сүр дуулиантай болж өнгөрсөн билээ. Наадамд уригдсан олны танил эрхмүүдийн дундаас олон хүн коронавирусийн халдвар авсан тухайгаа мэдээлсэн байна.
Тухайлбал Колин Фаррел, Брендан Глийсон, Жэми Ли Көртис, Мишель Пфифер зэрэг алдартнууд шагнал гардуулах ёслолд оролцсоныхоо дараа ковидын халдвар авснаа зарлажээ. Алтан бөмбөрцөг наадмын дараа буюу өнгөрсөн ням гарагт Critics Choice шагнал гардуулах ёслол болсон бөгөөд уг ёслол зочдоосоо ковидын шинжилгээний хариу шаардсан байна.
Тиймээс халдвар авсан алдартнууд Critics Choice-д оролцох боломжгүй болсондоо хүлцэл өчжээ. Харин нийтийн эрүүл мэндийн шинжээчид Холливудад тохиож буй зугаа цэнгэлийн улиралд ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд уригдсан зочид, олны танил хүмүүс дунд халдвар тархах нь гэнэтийн явдал биш буюу ойлгомжтой байсан гэдгийг хэлж байна.
Эх сурвалж: ВВС