Цаг үеийн мэдээ

Твиттер компанийг Илон Маск 44 тэрбум ам.доллароор худалдаж авснаас хойш хэд хэдэн огцом өөрчлөлт хийх шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл энэ удаад тус компанийн Сан Франциско дахь төв оффисын зуу зуун тавилга, эд зүйлийг цахим дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

Дуудлага худалдаанд Твиттерийн алдарт шувууны лого бүхий хөшөөг 11,000 ам.доллароор худалдахаар бэлджээ. Мөн @ дүрстэй 190 см өндөр цэцгийн суурийг 4,300 ам.доллароос эхлэн худалдахаар болсон байна. 

Илон Маск аравдугаар сараас хойш компанийн 7,500 ажилтны тэн хагасыг нь ажлаас чөлөөлөх, ажилчдад өгдөг үнэгүй хоолыг болиулах зэрэг өөрчлөлтүүдийг хийж байгаа. 

Дуудлагаар худалдах эд хогшил дунд гал тогооны хэд хэдэн тоног төхөөрөмж байгаа ажээ. Тухайлбал La Marzocco эспрессо машин, мөс тараагчтай хийжүүлсэн ундааны хэрэгсэл, Herman Miller кофены ширээг зарах юм байна. Түүнчлэн хэвлэх төхөөрөмж, жижиг шургуулгатай шүүгээ ч дуудлагаар худалдах эд зүйлсэд багтжээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа