Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн хүн ам 2022 оны эцсийн байдлаар 1 тэрбум 417 сая хүн амтай болсон нь Хятадаас таван саяар илүү байна гэх World Population Review байгууллагын мэдээллээс Bloomberg иш татан мэдээлжээ.

1-р сарын 17-нд Хятадын эрх баригчид 1960-аад оноос хойш анх удаа тус улсын хүн ам 2022 онд өмнөх оныхоос 850 мянган хүнээр буурсан гэж мэдэгдсэн. БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр тус улсад 1 тэрбум 411 сая гаруй хүн амьдарч байна.

World Population Review нэгдүгээр сарын 18-ны байдлаар Энэтхэгийн хүн ам 1 тэрбум 423 саяд хүрсэн гэж тооцоолжээ.  Өөр нэг судалгааны байгууллага болох Macrotrends Энэтхэгт 1.428 тэрбум хүн амьдардаг гэж мэдэгджээ.

Энэтхэг хүн амын сүүлийн тоог албан ёсоор зарлаагүй байна. Тус улс арван жил тутамд хүн амын тооллого хийдэг ч 2021 онд коронавирусийн тахлын улмаас хойшлогдсон. Энэтхэг улс 2023 оны эцсээр хүн амын тоогоор Хятадыг гүйцнэ гэж НҮБ таамаглаж байсан.

Bloomberg Энэтхэгийн хүн амын тал хувь нь 30-аас доош насныхан байгааг тэмдэглэжээ. 800 сая орчим хүн засгийн газраас үнэгүй хоол хүнс авдаг байна.

2022 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын мэдээлснээр дэлхийн хүн ам найман тэрбум хүн болсон. 

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа