Цаг үеийн мэдээ

Стокгольм дахь Туркийн элчин сайдын яамны гадаа барууны экстемистүүдийн хийсэн жагсаалаас болж ирэх долоо хоногт төлөвлөгдсөн байсан Шведийн Батлан ​​хамгаалахын сайдын айлчлалыг Турк улс цуцаллаа. Батлах хамгаалахын сайд Пол Йонсоны Туркт хийх айлчлал утга учир алга гэж Анкара үзэж байна.

Бямба гарагт Туркийн Элчин сайдын яамны гадаа болсон жагсаалыг Данийн исламын эсрэг үзэлтэй Страм Курс намыг тэргүүлдэг хэт барууны үзэлтэй улстөрч Расмус Палудан зохион байгуулжээ.  Өнгөрсөн жил Шведийн хэд хэдэн хотод хэт барууны үзэлтнүүдийн ижил төстэй жагсаалын дараа үймээн самуун дэгдэж байсан юм. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр, цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авсан түүний жагсаалын зорилго нь Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоган Шведэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах гэсэн оролдлогын эсрэг тэмцэх явдал байжээ.

Бямба гарагийн үдээс хойш жагсаал дээр Расмус Палудан Коран судрыг шатааж, түүний дүрс бичлэгийг интернэтэд тавьжээ.

Энэ нь зөвхөн Турк төдийгүй бусад Исламын орнуудын дургүйцлийг төрүүлжээ.  Анкара Палуданы үйлдлийг лалын шашинтнуудад чиглэсэн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нэрийн дор ариун үнэт зүйлсийг доромжилсон лалын шашны эсрэг үйлдэл гэж нэрлэжээ.

Туркийн Гадаад хэргийн яамнаас "Бид өөрсдийн ариун номын эсрэг хийсэн муухай үйлдлийг хамгийн хатуугаар буруушааж байна" гэж мэдэгджээ.

Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром ч мөн адил ариун номыг шатаасан явдлыг буруушаажээ.

Шведийн Батлан ​​хамгаалахын сайд Пол Йонссон Туркийн Батлан ​​хамгаалахын сайд Хулуси Акарын урилгаар тус улсад хийх айлчилал нэгдүгээр сарын 27-нд болох байсан. Шведийн эрх баригчид тус улсын НАТО-д элсэх хүсэлтийг дэмжихийг Туркийг ятгана гэж найдаж байв. Шведийн сайдын хэлснээр тэд төлөвлөсөн уулзалтаа хойшлуулахаар шийдсэн байна.

Хулуси Акар хариуд нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Шведтэй яриа хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцсэн гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, Шведийн эрх баригчид Анкарагийн үзэж байгаагаар эсэргүүцлийн жагсаалаас сэргийлэхийн тулд хангалттай хүчин чармайлт гаргаж чадахгүй байгаа бөгөөд Анкара үүнийг Туркийн эсрэг үйлдэл гэж үзэж байна.

НАТО-гийн гишүүн Турк улс нь Швед, Финлянд хоёр улсыг тус эвсэлд элсүүлэхийг батлахаас татгалзаж, террорист гэж үзсэн 70 гаруй хүнийг Стокгольмд шилжүүлэн өгөхийг шаардсан юм.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа