Цаг үеийн мэдээ

“Аполло 11” сансрын хөлгөөр сар луу аялж, Нэйл Армстронгийн дараа саран дээр хөл тавьсан хоёр дахь хүн болсон Эдвин “Базз” Алдрин өнгөрсөн баасан гарагт 93 насныхаа төрсөн өдрөөр хуримаа хийжээ. Тэрээр удаан хугацаанд дотно харилцаатай байсан эмэгтэйтэйгээ гэрлэсэн тухайгаа “93 насныхаа төрсөн өдрөөр хайрт Анка Фауртай гэрлэлээ” хэмээн Твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Хос Лос Анжелест дотны гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд хувийн чанартай жижиг хуримын ёслол хийжээ. Мөн тэрээр төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн байна.

Тэртээ 1969 оны долдугаар сард Нэйл Армстронгоор удирдуулсан АНУ-ын сансар судлаачдын баг Аполло 11 хөлгөөр сар луу аялж, Базз хөлгийн нисгэгчээр саран дээр газардах 250,000 милийн аялалд гарсан юм. Армстронг саран дээр 2 цаг 32 минут байсан бол түүний араас Алдрин 15 минутыг саран дээр өнгөрөөжээ. 

Тэд Америкийн далбааг саран дээр зоож шинжлэх ухаанд шаардлагатай дээж аван эх дэлхийдээ буцаж ирсэн билээ. Тэдэнтэй хамт Майкл Коллинс саран дээр газардсан бөгөөд тэднийг эргэн ирэхэд баатарлаг ёсоор угтаж авсан юм.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа