Цаг үеийн мэдээ

ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа Швед, Финлянд улсууд НАТО-ын цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргасан. Гэвч НАТО-ын гишүүн орнуудын нэг Турк Шведийг НАТО-д элсэх хүсэлтийг дэмжихгүй гэдгийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Турк улс гишүүн орны статустай тул аль нэг шинээр элсэх хүсэлтэй улс оронд хориг тавих эрхтэй юм.

Шведийн нийслэл Стокгольм хотод Коран судрын хувилбарыг шатааж, эсэргүүцлийн жагсаал хэд хоногийн турш үргэлжлээд байна. Стокгольм дохь Туркийн элчин сайдын яамны гадаа жагсагчид Коран судрыг шатаасныхаа дараа Эрдоганы дүрсийг цаазалсан. Эдгээр жагсагчдыг хэт барууны үзэл сурталтай Данийн намаас зохион байгуулсан хэмээн Туркийн төрийн тэргүүн зэмлэн буруушааж байгаа юм. Шведийн Засгийн газар ч мөн өнгөрсөн бямба гарагт болсон уг жагсаалыг буруутгаж байгаа ч Туркийн дэмжлэгийг алдахад хүрээд байна. 

Эрдоган Шведийн Засгийн газар курдуудын жагсаал хийхийг зөвшөөрсөн нь байж боломгүй явдал гэж үзэж байна. Түүнчлэн Шведийн Батлан хамгаалахын сайд Пал Жонсон энэ баасан гарагт Турк улсад айлчлахаар төлөвлөж байсан ч уг айлчлалыг цуцалснаа Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар мэдэгджээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа