Цаг үеийн мэдээ

Энэтхэг улсад ВВС сувгийн хийсэн баримтат киног гаргахыг хориглосон байна. Уг баримтат кинонд 20 гаруй жилийн өмнө Гужарат мужид болсон жагсаалд Ерөнхий сайд Нарендра Модигийн гүйцэтгэсэн үүргийг шүүмжилжээ.

Энэтхэгийн Мэдээлэл, нэвтрүүлгийн яамнаас холбогдох дүрэм журмын дагуу яаралтайгаар баримтат киног хориглохоор шийдвэрлэсэн гэжээ. Ингэхдээ ВВС World сувгийн хийсэн бүтээл нь Энэтхэгийн эсрэг суртал ухуулгын шинж чанартай, бүрэн эрхт улсын хууль дүрмийг зөрчсөн утга агуулгатай гэж үзжээ. Тиймээс уг киног YouTube болон Твиттерт тараан дэлгэрүүлэхийг хориглосон байна. 

“Энэтхэг: Модид тавих асуулт” нэртэй хоёр хэсэг баримтат кинонд 2002 онд Гужарат мужид болсон хиндичүүд болон исламуудын хооронд гарсан мөргөлдөөнийг өгүүлжээ. Тухайн үед Моди тус мужийн захирагч сайд байсан бөгөөд 1,000 гаруй хүн амиа алдсан юм. 

Уг мөргөлдөөнийг зогсоох боломж байсан ч Моди ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүйн улмаас олон хүн амиа алдсан гэж түүнийг өмнө буруутгасаар байжээ. Энэтхэгийн дээд шүүх 2012 онд уг хэргийг шалгах тусгай мөрдөгчдийн баг томилсон боловч Нарендра Модиг гэм буруутай гэх баталгаа нотолгоо олоогүй байна. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа