Нарны эрчим хүчээр бүрэн ажилладаг дэлхийн хамгийн анхны нисэх буудал бол Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Кочин /Cochin International Airport Ltd-CIAL/ Олон улсын нисэх буудал юм. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн дор байгуулагдсан энэхүү нисэх буудал нь 2013 онд ашиглалтад орсон цагаас эхлэн ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. 2015 онд өдөрт 50,000-60,000 нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 46,150 нарны хавтанг нисэх буудлын карго дахь байгууламжийн ойролцоо 45 акр талбайд байрлуулан бүрэн ашиглаж байна. Одоогийн байдлаар тус нисэх буудлын ойролцоо 40МВт-ын хүчин чадалтай нийт 8 нарны цахилгаан станцыг байгуулсан байна.
CIAL нь нисэх буудал ногоон эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтойг дэлхий дахинд харуулж чадсанаараа 2018 онд НҮБ-аас “Champions of the Earth” шагналыг хүртсэн байна.
Эх сурвалж: indsolarfarm.com