АНУ-ын Колорадо мужийн Булдер хотын зэрлэг ойд хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалах зорилготой байрлуулсан хөдөлгөөн илрүүлэгч камерт сонирхолтой дүр зураг буужээ. Камерын бичлэгийг шалгаж байсан байгаль орчин хамгаалагчид камерын дуранд 580 орчим зураг дарагдсаны 400 зурагт нь нэг баавгайн дүрс буусныг хараад багагүй цочирджээ.
Уг камерт уулын арслан, хүрэн баавгай, олон төрлийн шувуу, цөөвөр чоно зэрэг олон амьтны дүрс буусан байсан ч уг баавгай ганцаараа 400 зураг авхуулж селфинд донтогч хэмээн хочлогдоод байна. Ихэнх зэрлэг амьтад уг камерыг төдийлөн анзаараад байдаггүй ч уг эмэгчин баавгай олж анзаараад зогсохгүй хөгжилтэй дүр зургаа үлдээжээ.
Баавгай зургаа авхуулахдаа нүүрээ бүтэн гаргах, савраа харуулах, хэлээ гаргах, алхах зэргээр олон талын өнцгөөс ондоо зургууд даруулсан нь тун хөгжилтэй байжээ.
Эх сурвалж: The Guardian