Цаг үеийн мэдээ

Ираны Батлан хамгаалах яамнаас тус улсын арми Исфахан хотын ойролцоох цэргийн байгууламж руу гурван нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг няцаасан гэж мэдэгджээ. Албан ёсоор батлагдаагүй мэдээллээр уг халдлагын ард Израил улс байгаа гэв. Үүний зэрэгцээ, Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Тегераны мэдэгдлээс үл хамааран Иран дахь цэргийн байгууламжид халдлага амжилттай болсон гэж бичжээ.

Ираны мэдэгдэлд халдлага болсон газрын зориулалтыг тодорхой мэдэгдээгүй ч IRNA агентлагийн мэдээлэлд зэвсгийн үйлдвэр гэж мэдээлсэн байна.

Гурван нисгэгчгүй онгоцны нэгийг агаарын довтолгооноос хамгаалах систем буудаж, хоёрыг нь дэлбэлсэн гэж мэдээлжээ. Хохирогч, шархадсан хүмүүсийн талаар одоогоор мэдээлэл алга байна. Ираны армийн мэдээлснээр халдлагад өртсөн зэвсгийн үйлдвэрийн дээвэр “бага зэргийн гэмтэл” авсан байна.

Гэсэн хэдий ч Израилын "Jerusalem Post" сонин барууны тагнуулын байгууллагуудын эх сурвалжаас иш татан, халдлага туйлын амжилттай болсон гэж мэдээлсэн байна. Уг нийтлэлд дурдсанаар цэргийн үйлдвэрт дөрвөн хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд хохирол нь Ираны мэдэгдсэн "Дээврийн бага зэргийн гэмтэл"-ээс "хол давсан" гэжээ.

Америкийн "The Wall Street Journal" сонин Америкийн тагнуулын албаны эх сурвалжаас иш татан энэ халдлагын ард Израил улс байгаа гэж бичжээ. Дараа нь энэ мэдээллийг Ройтерс агентлаг ч баталжээ. Арабын мэдээллийн Al Arabiya суваг Израил зэвсгийн үйлдвэрлэлийг нь устгах зорилгоор Иранд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа