АНУ-ын үндэстэн дамнасан санхүү-технологийн компани PayPal нийт ажиллах хүчнийхээ 7 хувь болох 2,000 ажлын байрыг чөлөөлөхөөр болсноо мэдэгдлээ. Тус компани макро эдийн засгийн салбарт тулгарсан сорилтоос шалтгаалж аргагүйн эрхэнд ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрсэн гэж тайлбарлажээ.
Өнгөрсөн сард технологийн томоохон компаниуд ажлын байраа цөөлж, бүсээ чангалах шаардлагатай болсныг шил дараалан мэдэгдээд буй. Тухайлбал Google-ын толгой Альфабет, Амазон, Микрософт зэрэг технологийн салбарын тэргүүлэгчид ажиллах хүчээ цөөлөхөө мэдэгдсэн билээ.
PayPal компанийн гүйцэтгэх захирал Дан Шульман мэдэгдэлдээ дэлхий ертөнц, үйлчлүүлэгчид, өрсөлдөгчид өөрчлөгдсөөр байгаа тул компани ч мөн уг нөхцөл байдлыг дагаж өөрчлөгдөх шаардлагатай болсон гэжээ. PayPal-тай зэрэгцэн Snapchat-ыг эзэмшдэг Snap компани энэ жилийн гуравдугаар сард компанийн ашиг орлого 10 хувиар буурах төлөвтэй байгааг зарласан юм. Уг мэдэгдлийн дараа Snap-ын хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 15 хувиар буурчээ.
Өрнөдийн технологийн тэргүүлэгчдээс гадна Ази дахь технологийн компаниудад ч ашиг орлого нь буурах үзэгдэл ажиглагдаж байна. Дэлхийд хоёрдугаарт ордог Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix компани өнгөрсөн улиралд ашиг орлого нь өмнө байгаагүй ихээр буурсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Самира
2024-02-07
Мечтаете чтобы ваш сайт взлетел в первую страницу Яндекса? Например, за неделю-две?) Не проблема. Читайте ниже. Положительные результаты продвижения вашего сайта гарантированы нашим опытом с 2019 года и более 400 успешными кейсами на канале t.me/top1boost Работаем по договору, чтобы обеспечить вашу полную уверенность в надежности нашего сотрудничества. Оплата только в случае достижения роста позиций, в следствии успешного бесплатного теста. — нет платежа в нашу сторону. Нужна более полная картина? Свяжитесь с нами — Telegram: t.me/top1booster или WhatsApp: wa.clck.bar/79802050964 Доверьте продвижение реальным профессионалам!Мы уверены в достижении результата, поэтому предлагаем тест. А вы ничего не теряете, проведя его. Пишите =)