Австри болон Швейцарийн Альпийн нуруунд өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн томоохон цасан нуранги болсон байна. Эдгээр нурангиудын улмаас 10 уулчин амиа алджээ.
Өөр өөр цанын баазуудад болсон цасан нурангийн улмаас амиа алдсан уулчдын дунд Шинэ Зеланд, Хятад, Германы иргэд байна. Австрийн эрх баригчид амралтын өдрүүдэд нийт дөрвөн удаа цасан нурангийн сэрэмжлүүлэг дохио дуугаргажээ. Эдгээрийн хоёр дахь нь хамгийн хүчтэй байсан гэж мэдээлжээ.
Хэдийгээр анхааруулга дохио дуугарсан ч Вена хотод сургуулийн амралт эхэлсэн тул баруун Австрийн цанын баазууд үйлчлүүлэгчдээр дүүрэн байжээ. Тус улсад 17-62 насны таван иргэн амиа алджээ.
Швейцарь улсад 56 настай эмэгтэй болон 52 настай эрэгтэй цасанд дарагдаж амиа алдсан байна. Швейцарийн цагдаа нар бямба гарагийн өглөө иргэдийн цогцсыг олжээ.
Австри болон Швейцарь улсуудад Альпийн нуруунд цасан нуранги түгээмэл бөгөөд Австрийн Тиролийн бүсэд хоногт 30 орчим нуранги болсон байна.
Эх сурвалж: ВВС