Цаг үеийн мэдээ

Америкийн дуучин, ая зохиогч Бейонсе Лос Анжелес хотын Crypto.com Arena-д болсон 65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр Грэммийн түүхэн дэх хамгийн олон шагналыг хүртэж, 32 дахь шагналаа гардан авлаа.

Бейонсе “Renaissance” цомгоороо Dance/Electronic Album номинацид, "CUFF IT" дуугаараа шилдэг R&B дуугаар шалгарсан байна. Ийнхүү тэрээр 31 шагнал хүртэж, 20 жилийн турш Грэмми шагналын тоогоор дээд амжилтын эзэн хэвээр байсан Британийн удирдаач Георг Солтиг гүйцэж түрүүлжээ.

Бейонсе шагналаа авахдаа "Би хэт их сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээж байна" хэмээн хэлжээ. "Би энэ үдшийг зүгээр л хүлээж авахыг хичээж байна" гэж дуучин нэмж хэлжээ.

Шагналаа хүлээн авсан Бейонсе гэр бүлдээ, тэр дундаа түүнийг алдартай болохоос өмнө тайзны хувцсыг загварчлахад нь тусалж байсан талийгаач авга ах Жоннид талархал илэрхийлжээ. 

Шилдэг цомгоор Британийн уран бүтээлч Харри Стайлсын " Harry's House " цомог, оны шилдэг дуу бичлэгийн шагналыг " About Damn Time " дуугаараа Лиззо хүртжээ. Шилдэг поп дуэт тоглолтын шагналыг Сэм Смитын Ким Петрастай хийсэн "Unholy" дуугаараа авлаа. 73 настай блюз дуучин Бонни Райтийн ялалт гэнэтийн байсан бөгөөд түүний " Just Like That " дуу нь "Оны шилдэг дуу"-аар шалгарчээ. Шилдэг шинэ уран бүтээлчээр 23 настай Америкийн жазз дуучин Самара Жой тодорсон бол Адель "Easy On Me" дуугаараа "Шилдэг поп бие даасан үзүүлбэр"-ээр шалгарсан байна. Мөн Америкийн реппер Кендрик Ламар "The Heart Part 5" дуугаараа шилдэг рэп үзүүлбэрийн шагналыг хүртжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа