Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярыг угтан Архангай аймгийн сумдын 40 гаруй малчдын бараа бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэхээр "Архангайн цагаан идээ" үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргээс зохион байгуулж байна. 

Үзэсгэлэн худалдаанд ирснээр та бүхэн боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаа идээг чанар, аюулгүй байдлын баталгаатай, хэрэглэгчдэд дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой юм. 

"Архангайн цагаан идээ" үзэсгэлэн худалдаа 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Ялалтын талбайд зохион байгуулагдана.

Таны сурталчилгаа