Украины Ерөнхийлөгч Зеленский Лондонд Ерөнхий сайд Риши Сунак, хаан III Чарльз нартай уулзаж, мөн Украины арми бэлтгэл хийж буй цэргийн баазад зочилсон байна. Володимир Зеленский Их Британийн парламентад үг хэлэхдээ Украины зэвсэгт хүчинд байлдааны нисэх онгоц өгөхийг Лондонд уриалжээ. "Бидэнд эрх чөлөө бий, түүнийг хамгаалах далавч өгөөч!" – хэмээн Зеленский хэлсэн байна.
Их Британид ирэхэд нь Британийн Хатан хааны Агаарын цэргийн хүчний онгоц Зеленскийг Лондоны Стэнстед нисэх онгоцны буудалд хүргэсэн бөгөөд түүнийг Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак угтан авчээ.
Парламентын танхимд Зеленскийг алга ташилтаар угтан авч, тайзан дээр урьж "Слава Украине!" гэж парламентын дарга Украин хэл дээр хэлсэн байна.
Тэрээр Их Британид танк болон бусад зэвсгийн хэлбэрээр цэргийн тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлсэн ч одоо Украинд Оросын пуужингаас агаарын хамгаалалтад сөнөөгч онгоц хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлжээ.
Дараа нь лхагва гарагт Зеленский Парист хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай уулзсан байна. Пүрэв гарагт Зеленский Брюссельд Европын Холбооны төр, засгийн тэргүүн нарын уулзалтад оролцоно.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Володимир Зеленский, Олаф Шольц нартай уулзсаныхаа дараа Елисейн ордонд хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Франц улс Оростой хийсэн дайнд Украиныг ялалтад хүргэхийг хүсэж байна. Макрон “Бид Украиныг дэмжиж байгаа бөгөөд түүнийг ялалтад хүргэхийг зорьж байна. "Украин улс Франц болон түүний холбоотнуудад найдаж болно, Орос энэ дайнд ялах ёсгүй, ялахгүй" хэмээн хэлжээ.
Володимир Зеленскийтэй уулзахаар тусгайлан Парист очсон Германы канцлер Олаф Шольц мөн өөрийн улс Украинд "шаардлагатай бол" цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ хэлж, Францын канцлерын нэгэн адил Орост ялалт байгуулахыг зөвшөөрөх ёсгүй гэдгийг онцолжээ.
Пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссельд очно.
Эх сурвалж: BBC