"Meta" корпораци пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хоёр жил хаалттай байсан “Facebook” хаягийг сэргээлээ.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд буюу түүний дэмжигчид Капитолын ордон руу дайрсан өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асны “Facebook” хаягийг хаасан юм.
"Meta" корпорацын дэлхийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Ник Клегг Д.Трампын “Facebook” хаягийг сэргээхээр төлөвлөж буй талаар нэгдүгээр сарын сүүлчээр мэдээлж байв.
Д.Трампын “Facebook” хаягийг сэргээснээс хэдхэн минутын дараа 2021 оны нэгдүгээр сарын 6-наас хойш хаагдаад байсан “Instagram” хаягийг мөн сэргээсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асны “Twitter” хаягийг өмнө нь сэргээсэн боловч тэрбээр өөрийн нээсэн “Truth Social” олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан дэмжигчдэдээ хандахыг илүүд үзэн хаягаа ашиглахгүй байгаа аж.