Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөр үеийн сүмочдын "Хакүхо кап" тэмцээн хоёрдугаар сарын 12-нд буюу ням гаригт Япон улсад болно. 13 дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээн нь Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд болох бөгөөд монголын 9 хүүхэд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.
Манай багийн дсгалжуулагчаар сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Дэлхийн наадмын аварга Г.Наранбат ажиллана.