Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй Лойд Девере Ричардс адал явдалт, аймшгийн сэдэвтэй шилдэг ном бичих мөрөөдлөө биелүүлэхийн тулд 14 жилийн хугацаа зарцуулсан гурван хүүхдийн эцэг ажээ. Гэвч түүний охин ТикТокт 17 секундийн бичлэг хийж цацах хүртэл түүний “Stone Maidens” нэртэй ном 11 жилийн турш бараг зарагдаагүй байсан юм.
Уг бичлэгийн тайлбарт охин нь “аавын минь ном зарагдаасай гэж хүсэж байна” хэмээн бичжээ. ТикТок бичлэгийг 50 орчим сая удаа үзэж улмаар Амазоны цуврал алуурчинтай номын жагсаалтад хамгийн их борлуулалттай номоор шалгарсан байна. Уг баярт мэдээг хүлээж авсныхаа дараа Ричардс “би дугхийхэд бэлэн болжээ” хэмээн хариулжээ.
ТикТок аппликейшны #BookTok хаштагийг ашиглан уншигчид дуртай номоо бусадтай хуваалцдаг байна. Уг хаштаг 2021 онд л гэхэд 20 сая ном зарагдахад тусалсан гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ.
Ричардс “Чулуун охид” нэртэй номоо 2012 онд хэвлүүлсэн ч борлуулалтад төдийлөн анхаараагүй, ердөө хэвлүүлж чадсандаа л баяртай байжээ. Бараг 25 жилийн дараа бичсэн ном нь шилдэг борлуулалттай ном болсон мэдээг баярын нулимстай хүлээж авсан байна.
Ричардс өмгөөлөгчийн ажил хийдэг байсан тул өөрийн уншсан хэргийг түүх болгон бичиж, номдоо буулгасан байна. Түүний номд охидын амийг бүрэлгэж, цогцсыг нь жалганд хаядаг цуврал алуурчныг мөрдөж буй Холбооны мөрдөх товчооны антропологичийн тухай өгүүлдэг ажээ.
Бичлэг үзэх: https://www.tiktok.com/@stonemaidens/video/7197924407749168426
Эх сурвалж: ВВС