Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.
Талууд олон улсын нөхцөл байдал, Монгол Улс, БНСУ-ын харилцааны талаар ярилцлаа. Ноён Бан Ги Мүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Монгол Улсад зочлох урилгыг хүлээн авч энэ оны зургаадугаар сард Монголд ирэхээ илэрхийлэв.