Цаг үеийн мэдээ

1990 оны 2 дугаар сарын 18-нд МоАХ-ны Анхдугаар их хурал хуралдаж Монголын ард түмэнд хандаж уриалга гарган БНМАУ-ын Ардын Их хурал, МАХН-ын Төв хороонд өргөн барих бичиг гаргасны зэрэгцээ Монголын Ардчилсан нам /МоАН/ байгуулснаа зарлаж олон намын тогтолцооны эхлэлийг тавьсан түүхэн өдөр юм. 

Ардчилсан нам энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус /хүндэтгэлийн/ хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр товлон зарлаж, хуралдуулж байна.

Хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр хууль ёсны саналын эрхтэй Үндэсний Бодлогын Хорооны 170 гаруй гишүүн оролцож байна. Энэ нь нийт ҮБХ-ны гишүүдийн 67.5 хувь юм. 

Хурлаар Ардчилсан намын даргын бүртгэлийн талаар хэлэлцэж байна.

Таны сурталчилгаа