ОХУ-ын ерөнхийлөгч Путин Америкийн жүжигчин, Оросын иргэн Стивен Сигалыг олон улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан асар их хувь нэмрийг үнэлэн Найрамдлын одонгоор шагнажээ.
Стивен Сигал нь Владимир Путинтэй эртний найз юм. Тэд хоёулаа 1952 онд төрсөн, хоёулаа Японы тулааны урлагийн хар бүстэй: Путин жүдогоор, Сигал айкидогоор хичээллэдэг.
Сигал 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр Оросын иргэншилтэй болсон. Паспортыг түүнд Путин өөрийн биеэр гардуулан өгч байжээ. Тэрээр 2018 оны тавдугаар сард Путины тангараг өргөх ёслолд уригдсан зочдын дунд байсан бөгөөд 2018 оны наймдугаар сард ОХУ-ын ГХЯ-ны Орос-Америкийн хүмүүнлэгийн харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр томилогдсон юм.
2022 оны 8-р сард Стивен Сигал Донецкийн Бүгд Найрамдах Улсад айлчилж, 7-р сарын 29-ний шөнө дэлбэрэлтийн улмаас нэг хэсэг нь сүйдсэн Еленовка дахь колонид очсон байна. Дэлбрэлтийн улмаас Украины 193 олзлогдогсдын 53 нь тэнд амь үрэгдэж байжээ.
Донецкийн Бүгд Найрамдах Улсын "тэргүүн" Денис Пушилин Сигалыг "Еленовскийн урьдчилан хорих төвд хоригдлуудтай ярилцаж", дайны тухай баримтат кино хийж байгаа тухай бичсэн байна. Мөн тэрээр "Уулзалтын үеэр Стивен Сигалын хэлсэн үгийг бичихдээ: Зөрчилдөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьдаг хүмүүсийн 98% нь энд хэзээ ч байгаагүй. Тийм ч учраас дэлхий үнэнийг мэдэхгүй байна. Тиймээс тэр энэ дайнд хандах хандлагыг өөрчлөхийг хүсч байна" хэмээн бичижээ.
Эх сурвалж: Настоящее время