ОХУ-ын Москва мужид осолдсон дроныг Украинд үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай дрон болохыг тогтоогоод байна. Уг дрон олон зуун км-ын цаанаас Москвагийн орчим дахь хийн байгууламж руу халдахыг завдсан гэж Москва мужийн захирагч Андрей Воробьев мэдэгджээ.
Мөн уг халдлага нь өмнө нь Оросын багадаа дөрвөн мужид болсон дроны халдлагуудтай холбоотой гэж үзсэн байна. Түүнчлэн Губастово тосгонд унасан дрон иргэдийн дэд бүтцийг эвдэхийг санаархсан гэж Воробьев мэдэгджээ. Уг дрон Кремлийн ордноос 100 км хүрэхгүй зайд унасан. Цахим сүлжээнд цацагдсан зургаас харахад Украинд үйлдвэрлэсэн UJ-22 загварын дрон болохыг тогтоожээ.
Украины талаас Оросын нутаг дэвсгэрт халдахыг санаархсан гэх мэдэгдлийн хариу тайлбарыг албан ёсоор өгөөгүй байна. Дрон Газпром компанийн хий шахах станцын төмөр хашаанаас ердөө 10 метрт осолджээ. UJ-22 загварын дрон нь 800 км-т нисэх хүчин чадалтай байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Оросын агаарын орон зайд дрон нэвтэрсэн хэд хэдэн үйл явдал болсон. Эдгээр дронуудыг Оросын нутаг дэвсгэр дээрээс, аль эсвэл гаднаас хөөргөсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: The Guardian