Цаг үеийн мэдээ

Дэлхийн баячууд өнгөрөгч 2022 онд нийт 10 их наяд ам.долларын хөрөнгөө алдсан тухай Лондоны Knight Frank олон улсын хөрөнгийн компани мэдээлжээ. 

Дэлхийн хэт баян чинээлэг эрхмүүд 2010 оноос хойш хамгийн их хөрөнгөө алдахад эрчим хүч, эдийн засаг, геополитикийн салбарт тулгарсан асуудлууд давхардаж нөлөөлсөн гэж тус байгууллага үзсэн байна.

Хэт чинээлэг эрхмүүдийн ангилалд багтдаг 218,000 хүн хөрөнгийнхөө 10 хувийг өнгөрсөн жил алджээ. 2021 онд тэдгээр хүмүүсийн нийт хөрөнгө 101.5 их наяд ам.доллар байсан бол 2022 онд 91.4 их наяд ам.доллар болж буурчээ.

Knight Frank компанийн судалгааны ахлагч Лиам Бэйли хэт чинээлэг баячуудын ангилалд багтдаг эрхмүүд өнгөрсөн жилүүдэд хөрөнгөө нэмсээр байсан тул өнгөрсөн жилийн алдагдал тэдний хувьд “түүхэн шок” боллоо хэмээн мэдээлсэн байна. 

Украины дайн эхэлснээс хойш Европт эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь хэдийн өсөөд байсан инфляцыг улам бүр хөөрөгдүүлжээ. Мөн өнгөрөгч онд дэлхийн эдийн засгийн байдал байнгын хямралд орсон байна. 

Дээрх судалгаагаар хэт баян чинээлэг ангилалд багтдаг 10 хүн тутмын 4 нь өнгөрсөн жил хөрөнгийнхөө хэмжээг нэмж чаджээ. 

Бүсчлэн харвал Европ тивийн хөрөнгөтнүүдийн хөрөнгийн хэмжээ хамгийн их буюу 17 хувь, далайн бүсийн орнуудад 11 хувь, Америкт 10 хувь, Африкт 5 хувь, Азид 7 хувь буурсан байна. 

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа