Цаг үеийн мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украины дайн эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзжээ. 

Энэтхэг улсын нийслэл Дели хотод болж буй Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр гүрний гадаад хэргийн тэргүүн дипломатчид үг сольсон байна.

Уулзалтын үеэр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Оросын Гадаад хэргийн сайдад хандаж хүч түрэмгийлсэн дайныг зогсоохыг уриалжээ. Мөн Блинкен Орост баривчлагдсан америк иргэн Пол Улианы хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. 

Олон улсын хэвлэлүүдийн нийтэлснээр талуудын уулзалт тэднийг явж байхад нь 10 орчим минут үргэлжилжээ. Богино хугацааны уулзалтаар Блинкен Оросын New START цөмийн зэвсэгт хяналт тавих хэлэлцээрт дахин нэгдэхийг уриалаад амжсан байна. 

Лавров, Блинкен нар хамгийн сүүлд өнгөрөгч 2023 оны нэгдүгээр сард Женевт нүүр тулж уулзжээ. Бүлэг 20 оронд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй чинээлэг 19 улс, Европын Холбоо харьяалагддаг. Эдгээр орнууд дэлхийн эдийн засгийн 85 хувь, хүн амын 2/3-ыг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа