Цаг үеийн мэдээ

БНХАУ энэ жил батлан хамгаалах, цэрэг армийн салбарт зориулах зардлаа 7 хувиар нэмэх болсноо мэдэгдэж, улс оронд гаднаас аюул заналхийлэл нэмэгдэж буйг анхаарууллаа. Дарга Ши Жиньпинийг гурав дахь удаа төрийн эрх барихыг батламжлахаар төлөвлөж буй Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын нээлтийн үеэр энэ тухай мэдээлжээ. 

Бээжин цэрэг армийн салбарт 225 тэрбум ам.доллар төсөвлөөд байгаа ч энэ тоо НҮБ-ын цэрэг армийн салбарын зардлаас дөрөв дахин бага ажээ. Хятадын эрх баригчид уг зардлыг цэргийн сургуулилалт болон бүх талаар бэлэн байхад зориулах юм байна. 

Нөгөө талаар батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлсэн нь АНУ-тай зөрчилтэй байгаа, Украины дайн нөлөө зэргээс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Мөн АНУ-ын албаныхан Хятад ойрын хугацаанд Тайвань руу довтолж, хүчээр нэгтгэж магадгүй гэдгийг дахин анхааруулж байгаа юм. 

Өнгөрсөн амралтын өдөр Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал нээлтээ хийсэн. Энэ удаагийн хурлаар эрх баригч Коммунист нам болон төрийн бүтцийг дахин шинэчлэх хэд хэдэн чухал асуудал хэлэлцэгдэнэ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа