Бангладеш улсад байдаг рохинжа дүрвэгсдийн хуаранд өнгөрсөн ням гарагт гал гарчээ. Кокс Базар хуаранд гарсан гал түймрийн улмаас 2,000 орогнох байр шатаж, 12,000 дүрвэгч орогнох газаргүй болсон байна.
Тус хуаранд Бангладешийн хөрш Мьянмар улс дахь дарамт хүчирхийллээс зугтаж ирсэн рохинжачуудаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 500,000 гаруй дүрвэгч амь зууж байна. Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранд гарсан гал ихэвчлэн рохинжачуудын амьдардаг хэсэгт гарчээ.
Галын шалтгаан болон амь үрэгдсэн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Түймэр ням гарагт 14:45 цагт шатаж эхэлсэн ба хулс, брезентээр хийсэн майхан сэлт нүд ирмэх зуур шатжээ. Галыг гурван цагийн дараа унтраасан ч орогнол хүсэгчдэд зориулсан 35 сүм, сургалтын 21 төв, цэвэр усны худаг, шинжилгээний байгууламж зэрэг сүйдсэн байна.
2021 оны нэгдүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд рохинжачуудын хуаранд 222 удаа гал гарсны 60 орчим нь санаатай галдан шатаасан тохиолдол байсныг Бангладеш улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Эдгээр түймрийн улмаас багадаа 15 хүн амиа алдаж, 50,000 орчим хүн орогнох байраа алджээ.
Эх сурвалж: ВВС