АНУ-ын Калифорни мужийн шүүх 35 жилийн турш хилс хэргээр хорих ял эдэлсэн Маурис Хастингсийг цагаатгаж гэм буруугүй болохыг нь батлан мэдэгджээ. Дээд шүүхийн шүүгч Уильям Райн түүнийг цагаатгасныг албан ёсоор зарлаж, баривчилгаа болон ял эдлэхийг тусгасан прокурорын заалтыг хүчингүй болгосон байна.
Хилс хэргээр амьдралынхаа 35 жилийг хорих газарт өнгөрөөсөн 69 настай Хастингс гэмт хэрэг үйлдсэнээ хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй ажээ. Шүүх түүний хэргийг цагаатгасны дараа амьдралаа аз жаргалтайгаар үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ хэлж баяраа хуваалцсан байна.
Түүнийг 1983 онд айлын гэрт хулгайгаар орж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, бусдын амь насанд халдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм. Гэрчүүд түүнийг хэрэгт холбогдолгүй гэдгийг баталсан ч шүүгчид өөрөөр харжээ. Эцэст нь өнгөрсөн оны аравдугаар сард ДНХ-ын шинжилгээгээр уг хэрэгт сэжиглэж байсан өөр этгээд хэргийг үйлдсэнийг тогтоосон байна.
Дүүргийн дэд прокурор Марта Каррило Лос Анжелес дүүргийн прокурорын албаны нэрийн өмнөөс Хастингсаас гүнээ хүлцэл өчсөн байна.
Эх сурвалж: CNN