Цаг үеийн мэдээ

Турк, Сирийн хилийн орчимд өнгөрөгч хоёрдугаар сарын 6-ны өдөр 7.8 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд удаа дараалан болсны улмаас багадаа 45,000 хүн амь эрсдээд байна. Дэлхийн банкны шинжээчдийн тогтоосноор 10 орчим хотод хэдэн сая иргэнийг орон гэргүй болгосон байгалийн гамшгийн улмаас Туркт 34 тэрбум ам.долларын гарз хохирол учирсан гэжээ.

Дэлхийн банкны тооцоолсноор уг мөнгө нь Туркийн жилийн эдийн засгийн эргэлтэд ордог хөрөнгийн 4 хувь бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчийн сонгуулийн зардалтай тэнцэж байгаа ажээ. Гэхдээ газар хөдлөлтийн улмаас тохиосон шууд бус зардал илүү их гэдгийг онцолсон байна. Мөн байгалийн гамшиг тохиосон бүс нутгийг сэргээн босгох ажил амаргүй бөгөөд тийм ч хурдан хугацаанд явагдах боломжгүй гэжээ. 

Харин Туркийн аж ахуйн нэгж, бизнесийн холбоо нийт хохирлыг 84,1 тэрбум ам.доллар гэж тооцоолсон. Ингэхдээ барилга байшингийн сүйрэл 70,8 тэрбум ам.долларын хохирол учруулсан бол үндэсний орлого 10,4 тэрбумаар алдагдаж, ажлын өдрүүд цалгардсанаас 2,91 ам.долларын хохирол амссан гэжээ. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа