Булган сумын нийт иргэдийн 50% гаруй нь газар тариалан эрхэлдэг. Газрын үр шимийг хүртэн амьдралын эх үүсвэрээ шийдвэрлэдэг өрх айл олонтой тус сумын хувьд ногоо тариалалт усалгааны асуудал маш чухал.
2022 онд аймгийн төсвөөр шинээр хийгдсэн хөв цөөрөм нь сумын баруун урд талд байрлаж байгаа бөгөөд тус сумын хүнсний ногоо тэр тусмаа брэнд улаан лоолиороо улсад алдартай билээ.
Газар тариалан эхэлж байгаа энэ цаг үед хөв цөөрөм нь усны нөөц бүрдүүлэн усалгаа хийхэд хамгийн их үр шимээ өгч байгаа юм.