Сүхбаатарын одонт ба Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслолын арга хэмжээ энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баганат талбайд зохион байгуулагдсан юм.
Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Бригадын генерал С.Ганбат, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Энхбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Батцэрэн, Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Батхүү, Аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл, Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Амарсанаа, Тагнуулын ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Мэндбаяр, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Наранбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Батдорж, Цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хошууч Л.Батбаяр болон аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, ахмад настнууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, Баянхонгор сумын иргэд оролцлоо.
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Энхбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр нарыг шагнаж, урамшуулав.