Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 86 насандаа таалал төгсжээ. Тэрээр Милан хотын Сан Рафаэле эмнэлэгт уушгины өвчнөө эмчлүүлж байгаад амьсгал хураасан байна.
Ерөнхий сайд асныг таалал төгссөнтэй холбогдуулан лхагва гарагт улс даяар гашуудал зарлахаар болжээ. Тэрээр дайны дараа Итали улсад хамгийн удаан хугацаанд төрийн эрх барьсан Ерөнхий сайд байсан юм.
Засгийн эрх барьж байхдаа хэд хэдэн удаа авлига албан тушаал болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож байсан тэрбумтан 1994-2011 оны хооронд дөрвөн ч Засгийн нүүр үзжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Берлусконигийн Форза Италиа нам Ерөнхий сайд Жиоржиа Мелонигийн намтай эвслийн Засгийн газар бүрдүүлэх тохиролцоонд хүрээд байсан юм. Өнөөгийн Ерөнхий сайд Мелони түүнийг “дайчин эр” байсан хэмээн дурсжээ. Берлусконийг маргааш Милан сүмд алсын замд нь үдэхээр болсон байна. Тухайн өдөр төрийн захиргааны бүх байгууллага Италийн болон Европын Холбооны туг далбааг хагас бөхийлгөх ажээ.
Италийн эрх баригчдаас гадны Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Берлусконийг “жинхэнэ найз” байсан хэмээн дурсаж, гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүний гэр бүлд ард түмнийхээ нэрийн өмнөөс эмгэнэлийн захидал илгээжээ.
Эх сурвалж: ВВС