Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Харбин, Яабули гэсэн хоёр хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр Монголын тамирчид уран гулгалт болон биатлоны буухиа төрөлд өрсөлдөх бөгөөд дээрх төрлүүдээр манай улсын тамирчдын энэ удаагийн наадам өндөрлөх юм.

Тус наадмыг БНХАУ-ын баг нийт 79 (31 алт, 26 мөнгө, 22 хүрэл) медальтай хол тасархай тэргүүлж байгаа бол ард нь БНСУ, Японы баг жагсаж байна. Азийн наадамд 34 орны 1250 тамирчин өрсөлдөж байгаа ба одоогийн байдлаар медаль хүртсэн найман улс байна. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас өмнө нь нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртэж байв.

Таны сурталчилгаа