Цаг үеийн мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд амбулаториор үйлчлүүлэгчдийн судалгаанд тулгуурлан хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө сайжруулан Улсын төв эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн “Төвлөрлийг сааруулах” төлөвлөлтөө Эрүүл мэндийн яаманд танилцууллаа. 

Өнөөдөр нийслэл дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн “Төвлөрөл сааруулах” төлөвлөгөөтэй танилцаж нэн ялангуяа хавдрын эрт илрүүлэгт анхаарч “бага зардлаар их өвчлөлийг илрүүлэх” зорилгын хүрээнд төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо. 

Дүүргийн эмнэлгүүд мэс заслын тусламж үйлчилгээг өргөтгөхөд УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ-тэй бүх төрлийн хавдрын мэс заслын тусламж үйлчилгээгээ сайжруулах, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ /Ангиографи/, хүүхдийн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэх чиглэлд  уялдаа холбоотой ажиллаж хүний нөөцөө сургах чиглэлд ажиллана.

Таны сурталчилгаа