Цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед ХУД-ийн 19-р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгахад Lеxus 570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47 настай, эрэгтэй/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон. Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.
Иргэн
2025-02-13
Бурхан минь, анхааралтай явцгаагаачээ. Гар утсаа ухчихсан машин барьж яваа хүмүүс их болжээ